Олимпын шигшээд багтсан Хятадын тамирчид хангалуун амьдарч эхэлдэг
2012.08.07

Олимпын шигшээд багтсан Хятадын тамирчид хангалуун амьдарч эхэлдэг

БНХАУ олон жилийн турш спортын №1 гүрэн хэмээн байр сууриа хадгалж байна. Ийм амжилтад хүрсэн шалтгаан нь юу байж болох вэ? Хятадын соёл иргэншил, улстөрийн уламжлалын салбараар мэргэшсэн дорно дахины судлаач Алексей Масловаас тус улс олимпод амжилт гаргадгийн нууцыг илүү сайн мэдэх хүн үгүй юм. Тэрбээр Шаолины сүмийн Ушугийн академийг дүүргэсэн бөгөөд даос, Чинь- Буддын зарим судрыг орчуулсан эрдэмтэн билээ. 

-Хятадууд ирээдүйн тамирчдаа бөглүү тосгон, хөдөөнөөс олж сонгодог гэдэг үнэн үү?
-1990-ээд оны дунд үе хүртэл бөглүү тосгоны ядуу гэр бүлээс сонгодог байсан нь үнэн. Харин өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Хятадууд бусад орны иргэдээс ялгаатай нь хоёр хүн тутмын нэг нь тамирчин болж, амь амьдралаа мэргэжлийн спортод зориулахад бэлэн байдаг. Энэ нь үндэсний үзэл биш л дээ. Тамирчин хүүхдүүд сургуульд байхаасаа л үеийнхнийхээ олж авч чадахааргүй их баялагтай болдог.
-Бүр эхнээс нь ярья л даа. Хятадад спортын сургалттай сургуульд элсэх амархан уу?
-Хятад бол спортын сургалттай, эсвэл спорт зарчмыг гүнзгий судалдаг дунд сургуультай дэлхийн цорын ганц орон гэхэд болно. Ийм сургууль том хотуудад төдийгүй, жижигхэн мужид ч олон байдаг. Спорт сургуулиудыг төрөөс санхүүжүүлдэг.Эдгээр сургууль дотуур байрны зарчмаар ажилладаг тул тамирчид нь тэндээ амьдардаг. Суралцагсдыг хоол, хувцас гээд бүх зүйлээр хангана. Ингээд сургуулиа төгсөөд тусгай дунд боловсролоос мэргэжилтэй боллоо гэсэн үг. Хэрвээ төгсөгч өндөр амжилт гаргаагүй бол дасгалжууоагч, массажмсит, бага эмч болдог.
-Тэгэхээр эцэг. эхчүүд хүүхдүүдээ сургуулийн дотуур байранд өгчихөөд олон жил барааг нь харахгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. " Спорт сургуулиуд байнгын бэлтгэлтэй, хатуу дэглэмтэй. Тийм болохоор эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ тодорхой графнкийн дагуу уулзана. Тэгсэн хэрнээ эцэг, эхчүүдүүнд огт гомдоллодоггүй. Яагаад гэвэл спорт сургуулиуд л хүүхдүүдийг хүмүүжилтэй, мэдлэг боловсрол сайтай болгоно. Хүүхдээ спорт сургуульд орууллаа л бол дээд зэргийн боловсролтой болно гэдгийг хятадууд мэддэг.
-Олимпийн наадамд оролцогчдоо хэрхэн сонгодог вэ?
-Спорт хорооноос жилд хоёр удаа эдгээр сургуулиар явж, сурагчдын үр дүнтэй танилцдаг. Ингээд хамгийн чадварлагийг нь сонгож, мужийн болон нийслэлийн сургуульд шилжүүлнэ. Зарим суралцагч хэдэн cap дараалан спортын амжилт гаргахгүй 6ол буцаад тосгондоо ирдэг.
-Ер нь энд төрсөн 100 хүүхэд тутмын нэг нь мэргэжлийн спортоор хичээллэдэг байх нь ээ?
-Арван хүүхэд тутмын нэг гээч. Дашрамд сонирхуулахад, тус улс 2006 оноос эхлэн энгийн сургуулиудын биеийн тамирын хичээлд онцгой ач холбогдол өгч эхэлсэн. Сурагч бүр долоо хоногт гурван удаа волейбол, ушу, хөнгөн атлетик зэрэг өөрийн сонгосон спортоор хичээллэх ёстой.
-Хувийн спорт секцийг хүртэл татвараас чөлөөлсөн гэж сонссон?
-Ер нь бүх спорт сургууль, клубийг чөлөөлсөн. Тийм болохоор Хятадад тамирчдыг бэлтгэхэд хэд дахин хямд зардал гардаг.
-Өнөөдөр ОлимпийнМедаль хүртсэн тамирчдадаа тус улс хэдийг төлж байна вэ. Аварга болбол нэг сая доллар авдаг гэж дуулсан юм байна?
-Энэ бол Хятадын засаг захиргаа тамирчдаа хэрхэн өндөр үнэлдгийг дэлхий дахинд мэдрүүлэх гэсэн цуурхал гэж бодож байна. Гэхдээ энд нэг нарийн зүй тогтолцоо байна. Хятадуудын хувьд спорт бол спортын амжилт гаргахаас илүү чухал зүйл юм. Үүнд Хятадын бодлого чиглэгддэг. Тус улс эдийн засаг, улстөр, спортын хөгжингүй орон болохыг эрмэлздэг тул сдорт имижээ бүрдүүлэх нэг хэсэг нь юм.
-Мөнгө өгдөггүй юм бол Олимпийн медальтнууддаа шагнал урамшуулал олгодог л биз дээ?
-Хятадын Олимпийн шигшээгийн тамирчид дэлхийн аль ч орны тамирчдаас илүү хангамж сайтай. Аливаа тамирчин шигшээд багтлаа л бол улсаас түүнд тансаг байр гаргаж, машин худалдан авч өгч, дээд зэргээр үйлчилдэг. Нэг үгээр хэлэхэд, тамирчдыг ахуйн асуудлаас нь бүрэн чөлөөлдөг гэсэн үг. Энэ талаар ч Хятадын тамирчид шууд хэлдэг. Тэдний хувьд Олимпийн шигшээгийн урьдчилсан бүрэлдэхүүнд багтана гэдэг нийгмийн статусаа эрс өөрчилж буй хэрэг юм.Бодоод үз л дээ. Мужийн спорт сургуульд дөрвөн хүүхэд нэг умбар өрөөнд байрлах бөгөөд давчуу зааланд хичээллэнэ. Хоол нь тийм сайн биш. Харин Олимпийн шигшээд нэр дэвшсэнээр нийгмийн байр сууриа хэт дахин нэмэгдүүлнэ. Олимпийн багийн дасгалжуулагчид ч төрөөс томоохон дэмжлэг хүртдэг. -Олимпийн аваргууд улсынхаа баатар болно биз?-Хятадад Олимподоролцлоо л бол медаль авах үгүй нь хамаагүй, цаанаасаа л баатар болчихно. Жишээ нь, 2008 оны Бээжингийн Олимпод оролцсон тамирчдын хөргийг Хятадын бүх мужийн мэргэжлийн хороонд өлгөсөн. Тэгэхээр энэ хүмүүсийг Хятад даяар мэддэг болсон гэсэн үг.-Аваргуудаа хэрхэнугтаж авдаг бол?-Аваргуудаа ирэхэд нь БНХАУ-ын Засгийн газрын дарга нь хүлээн авч, хүн тус бүрт бэлэг тараан, шинэ байрны түлхүүр гардуулдаг. Гэхдээ тамирчид өөрсдийн төрсөн мужид очих үед жинхэнэ баяр ёслол эхэлдэг.-Олимп бүрээр Хятадын шигшээ баг шинэ тамирчдаар хүчээ сэлбэдэг. Үүнд Олимпийн наадамд хэд дараалан оролцсон тамирчид цөөхөн хувийг эзэлдэг?-Гэхдээ хятадуудын олон жилийн турш баримталдаг нэг нарийн зарчим байдаг. Тэд хэзээ ч багийн бүрэлдэхүүнээ бүхлээр нь өөрчилдөггүй. Багийн бүрэлдэхүүний 60 хувийг өөрчлөхөд л шоконд орно. Учир нь өнгөрсөн Олимпод амжилт гаргаагүй тамирчид ч гэсэн ямар нэгэн туршлагатай болсон байдаг. Хятадын багт ер нь гурван үе Оролцдог.
-Хятадын Олимпийн аваргуудын дунд амьдрал нь тааруу яваа хүмүүс байдаг уу. Архинд орсон ч юм уу?
-Онолын хувьд байж болох л юм. Гэхдээ ийм зүйл нэг ч гарч байгаагүй. Хятад улс нийгмийн халамж, анхаарлаараа Европын орнуудыг гүйцэхгүй ч баатруудаа зөв үнэлж чаддаг.Би Олимпийн аварга байсан хүмүүстэй олон удаа уулзаж байсан. Тэдэнд бүгдэд нь улсаас байр өгч, юугаар ч дутаахгүй элбэг хангалуун амьдруулдаг юм билээ. Хэн нэгэн аваргынх нь амьдрал доройтож, архинд орж, ажилгүй болохыг хятадууд хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл энэ нь улсын имиж, нэр хүндэд том цохилт болно.
-Лондоны Олимподхятадууд дахиад л тэргүүлж эхэллээ. Тэднийг ардын гайхамшигт анагаах ухааны ачаар ялалтад хүрч байяа гэж ярьцгааж байна?
-Хятадууд хэдэн мянган жилийн турш хүчтэй үйлчилгээтэй, байгалийн гаралтай эм бэлдмэл бүтээсээр ирсэн. Гэхдээ тамирчдынх нь ялалт, амжилт ганцхан Хятадын уламжлалт анагаах ухаантай холбоогүй. Олимпийн тамирчдаа бэлтгэхийн тулд хүч чадал, тэсвэр тэвчээрийг нь нэмэгдүүлсэн сэтгэл зүйн дасгал сургуулилт хийдэг. Цигун хэмээх энэхүү системийн нөлөөгөөр богино хугацаанд биеэ дасгаж, гэнэтийн ачаалалд тэсвэртэй болдог.
-Гэхдээ ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэдэг л байлгүй?
-Хятадуудыг лабораторидоо даосын анагаах ухаанд суурилсан ямар нэгэн эм бэлдмэл бүтээж, тамирчдаа спортын амжилт гаргахад тусалж байна хэмээн буруутгадаг байсан.Үнэндээ хятадууд химийн ямар ч бэлдмэл, дархлаа сэргээх эмийг хэрэглэж болохгүй хэмээн хатуу хориглодог.
-Магадгүй тамирчдаа тусгай жороор хооллодог байж болно шүү дээ?
-Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Хятадын тамирчдыг мах идэхийг хориглосон. Энэ нь уураг авахгүйгээр бэлтгэл сургуулилт хийж болохгүй гэсэн заалттай харшилдаж байна. Гэтэл тус улс тэжээвэр амьтдаа өндөр, жин ихтэй болгохын тулд янз бүрийн дааврын бэлдмэлээр хооллодог юм билээ. Заримдаа хориотой эм бэлдмэл хэрэглэх тохиолдол ч байдаг. Тиймээс ийм даавартай бүтээгдэхүүн идэж , болзошгүй гээд тамирчдаа мах идэхийг хориглосон. Олимпийн тамирчид махан хоол идмээр байна гэдэг ч энэхүү хоригоо дагахаас өөр аргагүй.
-Ганц хэрчим мах нууцаар ч болов идэж болохгүй, тийм зарчимч байдаг юм уу?
-Хятадын тамирчдын зарчимч байдлыг үгээр хэлэхийн аргагүй. Энэ нь тэдний генд байдаг байх. Тамирчин бүр Хятадын тодорхой нэг овгийн төлөөлөгч. Хэрвээ тэр хориотой бүтээгдэхүүн идэж, уух ч юм уу, ямар нэгэн байдлаар алдах л юм бол овгоороо шившиг болно. Ийм тамирчин эх орондоо ч амьдрах аргагүй болно шүү дээ. Тиймээс ийм үйлдэл хийхээс зайлсхийдэг.
-Хятадад спорт гэдэг шинжлэх ухаан болтлоо хөгжжээ. Түлхэлттэй үсрэлтийн техникийг л гэхэд бүхэл бүтэн институт судалдаг гэсэн?
-Эндхийн эрдэмтэдтамирчдын усанд үсрэх зам, хөдөлгөөнийг хэдэн жилээр судалж гаргадаг. Нэг тамирчны ард бүхэл бүтэн институт ажилладаг гээч. Мэдээж, бүгд нууц маягаар ажиллана л даа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.