"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилтнуудад төрийн одон, медаль гардууллаа
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жил, “Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган, идэвх санаачилгатай ажиллаж, хамт олноо манлайлсан ажилтнууд төрийн дээд одон медаль, салбарын тэргүүн, жуух бичгээр шагнууллаа.
Шагналыг өнөөдөр /2021.3.1/ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Санхүү, Эдийн засаг эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Жаргалсайхан нар гардууллаа.
Шагнал гардуулах үеэр Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа сүүлийн дөрвөн жил эрчимжиж, хөгжлийн шинэ төвшинд гарсныг онцлоод цаашид Уул уурхай - Дэд бүтэц – Аж үйлдвэрлэлийн хөгжлийн жишиг “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн алсын хараатайгаар ажиллах бөгөөд 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөөг боловсруулснаа удахгүй батлуулах гэж буйг дуулгав. Компанийн удирдлагууд шагнуулсан ажилтнуудад ажлын өндөр амжилт хүслээ.
Алтан гадас одон:
Аж ахуйн албаны үйлчлэгч- А.Жавзандулам
Хөдөлмөрийн Хүндэт медаль:
-
Хууль, зүйн газар хариуцсан дэд захирал- Ц.Амартүвшин
-
Үнэт цаас, санхүүжилтийн газрын дарга- С.Ашидмөнх
-
Тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Т.Золжаргал
-
Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн- М.Энхтайван
-
Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн- Б.Ариунзаяа
-
Захиргааны хэлтсийн мэргэжилтэн Н.Цэндмаа