
2021.02.26
"ЕБС-ийн байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах нь" төслийн танилцуулах үйл ажиллагаа боллоо
Япон Улсын засгийн газрын "Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж"-ийн хүрээнд хэрэгжүүлж буй “МОНГОЛ УЛСЫН ЕБС-ИЙН БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” төслөөр бүтээгдэж буй сургалтын хэрэглэгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам оролцлоо.
Уг төслийн хүрээнд өнөөгийн байдлаар Японы болон МУБИС-ийн эрдэмтэн багш нарын инновацид суурилан зохион бүтээсэн физикийн хичээлийн 10 гаруй нэр төрлийн туршилтын багаж төхөөрөмжийг хот хөдөөгийн cургуульд үнэ төлбөргүй нийлүүлж, багш нарыг сургагч багшаар бэлтгээд байгаа юм.