Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны өрхийн эмнэлэг түргэн тусламжийн автомашинтай боллоо
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 11 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн авто машин гардуулан өглөө.
Тус хороо нь 2017 оноос хойш түргэн тусламжийн автомашингүй байжээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Хатанбаатар автомашины түлхүүрийг хүлээн авахдаа “Өрхийн эмнэлэг маань шинэ автомашинтай болсноор хорооныхоо иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрэн бүрдэж байна” хэмээн хэллээ.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06