Манай улстай төстэй, олон адил шинжүүд Казакстанчуудад бий
2021.02.22

Манай улстай төстэй, олон адил шинжүүд Казакстанчуудад бий

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Бүгд найрамдах Казакстан улсын худалдааны бодлого хэмээх эмхтгэл гаргажээ.

Тэрээр

Далайд гарцгүй, байгалийн баялаг ихтэй гэх мэт бидэнтэй төстэй, олон адил шинжүүд Казакстанчуудад бий. Сүүлийн 10 жилээр авч үзвэл экспортынх 70 гаруй хувийг нь зөвхөн түүхий эдийн экспорт эзэлдэг тэд экспортоо солонгоруулах, худалдааг дэмжих бодлогуудаа сүүлийн 5 жилд улам эрчимжүүлэн явуулж байна.

Газрын тос, байгалийн хий тэргүүтэй ашигт малтмалын нөөцөө үр ашигтай зарцуулах стратеги баримталж, эдийн засаг нь тогтмол өсч буй нэг хүнд ногдох ДНБ нь биднээс даруй 3 дахин их Казакстанчуудын худалдааны бодлогыг сонжицгооё гэсэн байна.

Уг материалыг Парламент судалгааны хүрээлэнд захиалан хийлгэсэн АНУ, БНХАУ, ОХУ, Казакстаны худалдааны бодлогыг харьцуулсан судалгаанаас эмхэтгэжээ.

https://online.fliphtml5.com/xlesl/nhuw/#p=1

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn