2021.02.22
Шинэ бүтээн байгуулалтын ажил 22,3 тэрбум төгрөгөөр хийгдэнэ
Энэ 2021 онд Ховд аймагт 22,3 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан бөгөөд дараах бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм байна.
Хашаандаа сайхан амьдрах боломжийг бодит болгох гэр хорооллын цэвэр бохир усны шугам сүлжээ АЛАГТОЛГОЙ, БУГАТ, БУЯНТ , ХАЙРХАН багт тавигдана. Мөн аймгийн төвд БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ баригдахаас гадна Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажил эхлэх юм байна. Зэрэг суманд 500 суудалтай, Алтай суманд 300 суудалтай спорт заал баригдах бол Ховд суманд үүрэн холбооны сүлжээг сайжруулах, сум багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжинэ.
Түүнчлэн өмнөх жилүүдэд эхэлсэн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилэн хийгдэж энэ онд ашиглалтанд орно.
ТУХАЙЛБАЛ; Эрдэнэбүрэн, Цэцэг, Дарви сум болон Жаргалант сумын Бугат хайрхан багын Спорт заал, Хөгжил политехникийн коллежийн барилга тус тус ашиглалтанд орно. Мөн Жаргалант, Булган,Зэрэг сумын инженерийн шугам сүлжээний өргөтгөл болон Орон сууцны дээврийн засварын ажил үргэлжилэн хийгдэх юм.
Бас Булган сумын хоёр цэцэрлэгийн барилгын их засвар хийгдэхээс гадна Манхан сумын 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусана.Чандмань суманд Нутгийн удирдлагын ордон ашиглалтанд орж, сургуулийн баилгад их засвар хийгдэнэ.
Харин Дөргөн суманд Чоно харайхын гүүр баригдаж дуусч Ахуйн үйлчилгээний төвийн барилгын их засвар хийгдэх бол Ховд сумын сургуулийн барилга, Буянт сумын Наранхайрхан багийн төвийн барилга баригдаж дуусах юм байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn