2021.02.19
Сандаг сангийн нэрэмжит тэтгэлэгийг 50 оюутан гардан авлаа
УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойргийнхоо иргэдэд туслажээ.
Тэрээр сар шинийн босгон дээр ажлын албаараа дамжуулан аймгийнхаа 17 сумын 2300 гаруй ахмадад хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулж хийж хэрэгжүүлж буй ажлынхаа тайланг уламжилсан байна.
Мөн Ховд аймгийнхаа ирээдүй болсон шилдэг 50 оюутанд Сандаг сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулжээ.
Гишүүн С.Бямбацогт цар тахлын үед өрхийн орлогогүй, олон хүүхэдтэй, өнчин өрөөсөн, өндөр настай, өвчин зовлонтой иргэддээ тусламж үзүүлэх “Боломж бүхнээ хуваалцъя” аяныг санаачилж МҮХАҮТ-ийн Ховд салбар, НАМЗХ болон WECTERN HOLD тэргүүтэй 30 гаруй байгууллага, аж ахуй нэгж, сайхан сэтгэлт иргэдтэйгээ хамтран 400 гаруй өрхөд хүнсний тусламж үзүүллээ.
Түүнчлэн гишүүн энэ оны нэгдүгээр сард өвөлжилт хүндхэн байсан Мөст, Зэрэг, Мөнххайрхан, Дуут, Чандмань, Манхан сумдын малчдад 5000 боодол тусламжийн өвс хүргүүлснээс гадна намрын чуулганы завсарлагаар аравдугаар сард тойргийнхоо 15 суманд ажиллаж иргэдийнхээ санал бодлыг сонсоод ирсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn