
2021.02.04
СХД-ийн 300 өрхөд хүнсний багц тусламж үзүүлэхээр боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас эхлүүлсэн “Дэм дэмэндээ 2” аяны хүрээнд Е-mart худалдааны төвийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн 300 өрхөд хүнсний багцын тусламж үзүүлэхээр боллоо.
СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай тусламжийн хүнсний багц, хамгаалалтын хэрэгслийг “Е-mart” худалдааны төвийн маркетингийн менежер Т.Ням-Осороос хүлээн авлаа.
Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд “Дэм дэмэндээ-2” аянг дэмжин иргэдэд хүнсний тусламж өгсөн “E MART” худалдааны төвийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn