2021.01.18
Нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус болон таксинд QR код байршуулсан байна
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд энэ сарын 17-ны ням гарагт 635 автобус, 432 такси гарсан байна. Нийтийн тээврийн нийт 97 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн автобус иргэдэд үйлчилж буй бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн байдлаар 18330 зорчигч тээвэрлэсэн байна.
Мөн өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус болон таксинд QR код байршуулсан бөгөөд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх боломжтой болж байна.
Онцгой нөхцөл байдал
Улаанбаатар
2023
12.06
2021
01.09