
2021.01.05
“Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” сэдэвт цахим хэлэлцүүлэг боллоо
Өнөөдөр /2021.01.05/ “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” сэдэвт цахим хэлэлцүүлгийг УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг дэмжин оролцлоо.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэж байгаа энэ үед эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар ТББ-уудын мэдээлэл, саналыг сонслоо. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенц нь эмэгтэйчүүдийн “ТЭГШ ЭРХ”-ийг улс төр, эдийн засаг, нийгэм соёлын бүхий л орчинг хангахад чиглэж байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ч бид тэгш байдлыг хангах зорилготойгоор төрийн болон төрийн бус байгууллагуудын саналуудыг авч, олон удаагийн ажлын хэсгийн хурал дээр хэлэлцэгдэж байна. Өнөөдрийн ТББ-уудын гаргасан саналуудыг уг хуулийн хэлэлцүүлэгт дамжуулан илэрхийлэх болно.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn