Хятадын эдийн засагт ноцтой эрсдэл тулгарлаа
2012.01.19

Хятадын эдийн засагт ноцтой эрсдэл тулгарлаа

 
Дашрамд дурдахад Хятад улс сүүлийн хэдэн жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгаар тодорсоор ирсэн. Гэвч 2011, 2012 оны үзүүлэлт тэдний энэ бахархлыг үгүй хийх нь тодорхой байна.

Өнгөрсөн жилээс эхэлж хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх болсон Хятадын эдийн засгийн өсөлт дахин саарлаа.

Хятадын Засгийн газрын мэдээлснээр 2011 оны дөрөвдүгээр улиралд энэ улсын эдийн засаг 8.9 хувиар өссөн гэнэ. Энэхүү үзүүлэлт нь Хятадын эдийн засгийн өсөлт өмнөх улирлынхаасаа 0.2 хувиар доогуур гарсныг илтгэж байгаа аж. 2011 оны гуравдугаар улиралд энэ улсын эдийн засаг 9.1 хувиар өсч байжээ. Хамгийн гол нь 8.9 хувь гэдэг нь Хятадын эдийн засаг сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн бага хэмжээгээр өссөнийг харуулж байна.

Тиймээс эдийн засгийн өсөлт олон улирал дараалан саарч буйд Хятадын эрх баригчид сандарч байгаа нь тодорхой гэж мэргэжилтнүүд үзжээ.

Түүнчлэн Хятадын эдийн засгийн бүтэн жилийн үзүүлэлт ч их хэмжээгээр буурсан байна. Тодруулбал 2011 онд Хятадын эдийн засаг ердөө 9.2 хувиар өссөн аж. Үүний өмнөх жил буюу 2010 онд тус улсын эдийн засаг маш өндөр буюу 10.4 хувиар өсч байжээ. Ийнхүү Хятадын эдийн засгийн өсөлт ганцхан жилийн дотор 1.2 хувиар буурсан нь хэний ч таамаглаагүй зүйл аж. Хамгийн гол нь энэ улсын эдийн засгийн өсөлт цаашид ч саарна гэж шинжээчид үзэж байна.

“Economic Edition Heralds”-ын ахлах шинжээч Эддис Колумб “Хятадын Засгийн газар мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулж байгаа ч энэ нь эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлөхгүй байна. Магадгүй Хятадын эрх баригчид иргэд болон аж ахуйн нэгжид очих зээлийн хэмжээг багасгасан нь өсөлтийг хязгаарлаж байгаа” гэв.

Дашрамд дурдахад Хятад улс сүүлийн хэдэн жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгаар тодорсоор ирсэн. Гэвч 2011, 2012 оны үзүүлэлт тэдний энэ бахархлыг үгүй хийх нь тодорхой байна.

Өөрөөр хэлбэл Турк улс л гэхэд эдийн засгийн өсөлт нь 10 хувь давах төлөвтэй байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэв.

Зарим мэргэжилтэн Хятадын эрх баригчид эдийн засагтаа хэт их хэмжээний бэлэн мөнгө шахсан нь одоогийн эрсдэлийн эхлэлийг тавьсан гэжээ. Тиймээс эрх баригчдын төлөвлөгөө түр зуурын үр дүнтэй байсан нь харагдаж байгаа аж.

Гэхдээ зарим мэргэжилтэн Хятадын эдийн засаг тодорхой хувиар буурсанд төдийлөн санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ. “Standart Chartered” банкны Азийн бүс хариуцсан мэргэжилтэн Стивен Грийн “Өсөлтийн энэхүү сааралт нь Хятад улсад тийм ч ноцтой хор хөнөөл учруулахгүй. Мэдээж дотоодын нөхцөл байдал асуудал тарьж болзошгүй байна. Учир нь Хятадад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь иргэдийн амьд­ралыг хүндрүүллээ” гэв.

Эцэст нь өгүүлэхэд Хятадын шинжээчид 2012 оны эдийн засгийн үзүүлэлтийг 8.0-8.5 хувийн хооронд хэлбэлзэнэ гэж үзжээ. Харин АНУ, Европын томоохон мэргэжилтнүүд үүнээс арай дээгүүр гарах боломжтой хэмээн мэдэгдсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.