УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
"Дэгээ барьж явах хэрэгтэй. Хууль зөрчигдөөд байна. Зарчмын зөрүүтэй санал дээр үг хэлдэг. Асуулт хариулт явдаггүй ээ. Түүнэс өмнө хэд хэдэн удаа дэмжсэн, дэмжээгүй гишүүд үг хэлэхэд дэсээгүй гишүүн нь дэмжсэн гишүүний тоонд орж үг хэлээд байх жишээтэй. Хурал удирдаж байгаа хүмүүс дэгийн хуулиа баримтлаарай.
31, 35.11, 40 гэсэн заалтууд дээр ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил УИХ-ын сонгууль болж буй жил зар сурталчилгаа, самбар хэвлэлийн үнэ тариф бусад жилүүдээс өөр байдаг. Өндөр болдог. Үүнийг дараагийн хэлэлцүүлэг дээр анхаарч ажиллаарай. Нөхцөл байдал нилээн өөрөөр зохицуулагдах ёстой байх гэж үзэж байна."