2020.12.02

Ж.Сүхбаатар: Сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажил үүргийг тодорхой тусгах шаардлага байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хүний эрхийн комисс дээр УИХ-ын гишүүд ажлын хэсгийг бүрдүүлээгүй. 1-р заалт дээр сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг гэж байна. Зохион байгуулалт хийх гэж байна уу, материал хүлээж авах уу, хүн хасах гэж байгаа юм уу? Яаж Хүний эрхийн үндэсний комиссийн зарчим хийгдэх вэ? Тэр зарчим нь өөрөөр хийгдсэн.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулна гээд ажлын хэсэг байгуулсан байна. Энэ бол УИХ-ын гишүүдийн эрх. Хуулиа харвал УИХ шийднэ гэсэн байдаг. Яг энэ ажлын хэсэг юу хийх вэ гэдэг нь байхгүй байна. Сонгон шалгаруулна гэсэн л ажлын хэсэг байна. 5 хүний олонхын саналаар гэвэл гурван гишүүн шийдээд явчихна. Энэ ажлын хэсэг томилгооны сонсгол хийх юм уу, яаж хийх юм? Энэ талаар яаж төсөөлж байна вэ?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хариуллаа.

Одоогийн мөрдөгдөж байгаа МҮОНРТ-ийн хуулиар эрхлэх асуудал нь ТББХ хариуцана гэсэн атал өмнөх шалгаруулалтуудаар задгай, үзэмжээрээ шахуу ярьж байсан байна.