Монгол Улс ХДХВ, Сүрьеэгийн халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах үйл ажиллагааг 2023 оноос бие даасан байдалд шилжих бэлтгэлийг хангаж байна
ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр олон улсын зөвлөх Фарос байгууллага боловсруулсан “ХДХВ, сүрьеэгээс сэргийлэх, үндэсний хариу арга хэмжээний тогтвортой байдлыг хангах, шилжилтийн үеийн төлөвлөгөө”-ний төслийг танилцуулах цахим уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтанд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа ахлуул шилжилтийн төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдлага, арга зүйгээр хангах удирдах зөвлөл, олон улсын Фарос баг, ДЭМБ, НҮБХАС, НҮБХС, ХӨСҮТ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл болон ДОХ, сүрьеэгийн чиглэлээр ажилладаг бусад төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд оролцсон бөгөөд хөтөлбөрийн дагуу олон улсын зөвлөхүүд шилжилтийн төлөвлөгөөний танилцуулгыг танилцуулж, санал солилцов.
Уг төлөвлөгөөг амжилттай боловсруулан хэрэгжүүлсэнээр ХДХВ, сүрьеэгээс сэргийлэх, хянах, хариу арга хэмжээнд зарцуулж байгаа хандивлагч байгууллагын санхүүжилтийг улсын төсөвт үе шаттайгаар шилжүүлж, тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалж чадах юм.