Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр хорооны хуралдаан эхэллээ
2020.11.24

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр хорооны хуралдаан эхэллээ

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Шадар сайд Я.Содбаатар түр хорооны хуралдаанд мэдээлэл хийж байна.

Цар тахалтай холбоотой авч буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ нийслэл болон таван аймагт халдвар гарч нийт халдварын тохиолдол өнөөдөр 11:00 цагийн байдлаар 672 болсныг хэллээ. Хэдийгээр Өмнөговь аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч онцгойлон анхаарч ажиллаж байна гэлээ.

ДЭМБ-ын вакцины мэдээллээр өнөөдрийн байдлаар 202 вакцины судалгааг хийж байна. Судалгааны гуравдугаар шатаа давж буй 10 орчим вакцин байна. 

Гишүүд асуулт асууж саналаа хэлж байна.