2020.11.30
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 10,000 өрхөд дархлаажуулалтын бүтээгдэхүүний үнэгүй багц олголоо
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 10,000 өрхөд дархлаажуулалтын бүтээгдэхүүний багц үнэгүй олгох “Эрүүл өрх, эрүүл Монгол” аяныг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
Баянгол дүүргийн бүх хорооны иргэд өрхийн эмнэлгээрээ үйлчлүүлэхдээ дээрх багцыг үнэгүй хүлээн авах юм.
Мөн түүнчлэн аяны хүрээнд:
-
Баянгол дүүргийн 25 хорооны өрхийн эмнэлэг бүрт ариутгалын бодис, малгай, маск бүхий багц
-
Өрхийн эмнэлгүүдийн нийт 300 эмч ажилтан бүрт дархлаа дэмжих бүтээгдэхүүний багцыг тус тус хүлээлгэн өглөө.