Ц.Туваан: Хөдөө орон нутагт намчирхах үзэл их байдаг
УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\ нэгдсэн чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Манай улсад үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох эрхээ эдэлж чаддаггүй цаг үе байсан. Харин ардчиллаас хойш өөр болсон. Олон улсын конвенци хэр хэрэгждэг вэ? Хүний эрхийн чиглэлээр хаана, хаана ажиллаж байсан бэ? Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн нэр дэвшсэн байна. Хөдөө орон нутагт явж байхад тухайн орон нутгийн МАН-ын харьяалалтай удирдлагууд цагдаа явуулж уулзалтад оролцож байгаа иргэдийн зургийг авч, дарамталдаг. Үндсэн хуульд хүний эрхийг сайн зааж өгсөн. Хүнийг үндэс, угсаа, нийгмийн гарал үүсэл, эрхэлсэн албан тушаалаар ялгаварлаж үл болно гэж заасан байдаг. Үндсэн хуулийн 16-р зүйлд эрхүүдийг баталгаажуулж өгсөн. Төрийн байгууллагт сонгогдох, эс сонгогдох эртэй гэж тодорхой заасан байдаг. Гэтэл УИХ, байнгын хороон дээр гишүүдийг банканд ажиллаж байсан гэх мэт яриа гардаг.Үүн дээр хариулт авъя.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Ж.Хунан:
Зарим гэрээ конвенцийн орчуулга дээр асуудал гардаг, үүнийг анхаарах ёстой. Хэрэгжилтийн дагуу арсан зөвлөмж орчуулагдаагүйгээс мэдээлэл бага хүрдэг. Хүний эрхийн чиглэлээр хэд хэдэн төсөл дээр ажиллаж байсан. Бас иргэдэд хүрч, хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж байсан туршлагатай.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Д.Сүнжид:
Олон улсын гэрээ конвенцийн орчуулга дээр асуудал гардаг. Мөн дотоодынхаа хууль тогтоомжийн уялдаа холбоон дээр анхаарах зүйл байгаа. Хүний эрхийн чиглэлээр сургалтуудыг бүх түвшинд зохин байгуулж 20 гаруй жил ажилласан. Зорилтод бүлгийнхэнд зориулсан эрхзүйн мэдлэг олох чиглэлээр ажиллаж байна. Цаашдаа хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр тууштай ажиллана. Иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байсан. Судалгаа, эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээл дээр ажилласан. Цагдаагийн байгууллага дээр цагдаагийн албан хаагчдын стандарт гэж байгаа. Үүнийг сахиулах, сахиулаагүй тохиолдолд хариу үйлдэл хийх хэрэгтэй.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Х.Мөнхзул:
Засгийн газар тайлангаа хугацаанд нь явуулдаггүй алдаа гардаг байсан. Сүүлийн жилүүдэд төр, төрийн бус байгууллагууд хамтарч төлөвлөгөө ргаж ажилдаг болсноор үр дүн гарсан. Хүний эрхийн чиглэлээр 20 гаруй жил энэ чиглэлээр ажилласан.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Г.Нарантуяа:
Олон улсаас манай улсад хүний эрхийг хэрэгжүүлэх олон зөвлөмж өгсөн байдаг. Үүнийг анхаарах ёстой. Олон улсын байгууллагуудад ажиллаж, сурч байна. Сурсан зүйлээ эх орондоо зориулах сэтгэл байна. Хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийсэн бүтээлүүд бий. Намчирхаг асуудал байж болохгүй, энэ бол хууль зөрчиж байгаа асуудал.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Б.Энхболд:
ШШГЕГ,Цагдаагийн байгууллага хүний эрхийг зөрчиж байгаа талаар олон нийтээс шүүмж ирдэг. Энэ асуудал дээр цаашдаа анхаарч ажиллана. Хүний эрхийг хамгаалж байгаа байгууллагууд, цагдаагийн байгууллагууд хоёр талд ажилладаг. Энэ асуудлыг шийдэхэд байгууллагуудын уялдаа чухал байна
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn