Ж.Сүхбаатар: Тогтоолын гэхээс илүү УИХ-ын хүндэтгэл ёслолын хүрээнд нэр төртэй хамтарч зохион байгуулах нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Хүндэтгэл ёслолын үүднээс энэ бол чухал. Гэхдээ цаад агуулгыг нь үгүйсгэж болохгүй. Одон медаль гаргах нь энэ цаг үед ярих асуудал мөн үү? Цаашдаа УИХ-д ийм асуудал хэлэлцдэг нь зөвт биш байх. 76 гишүүд өөрсдөө нэг, хоёр сая төгрөгийн асуудлыг энд ярилцахгүй шийдэх нь дээр байх. Нэлээн хэдэн зуун хүн УИХ-д ажилласан байгаа тэд нарт ойн медаль үнэ цэнэтэй очих боломжтой юм. Парламент 30 гэсэн хүрээнд хийгээд хүндэтгэл үзүүлэх нь зүйтэй. Тиймээс үүнийг хуралд дэмжээд, хэлэлцүүлэг болгоод байх шаардлагагүй. Хүлээгдэж байгаа хүмүүс бас байна. Тэр талаа бодоод дэмжихгүй гэдэг нь хүндэтгэл үзүүлэхгүй гэсэн үг биш. Гэвч нийгэм өөрчлөгдөөд зарим хүмүүс агуулгыг нь шүүмжлээд байна. Парламентийн ард байгаа маш олон хүмүүс тэдэнд бид бас хүндэтгэл үзүүлэх ёстой. Тогтоолын гэхээс илүү УИХ-ын хүндэтгэл ёслолын хүрээнд нэр төртэй хамтарч зохион байгуулах нь зүйтэй.