2020.10.26
Боловсролын байгууллагуудад нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа
УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр тойргийнхоо боловсролын байгууллагуудад ажиллалаа. Тэрээр төрийн цахим шилжилтийн хүрээнд төрийн үйлчилгээнээс гадна боловсрол болон эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зорин ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 сургууль, 8 цэцэрлэгт нийт үнийн дүнгээр нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий иж бүрэн тоног төхөөрөмж, шаардлагатай хэрэглэгдэхүүнүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн, өнөөдөр гардуулан өглөө.