2020.10.23

Д.Сарангэрэл: Нийслэлийн автозамын түгжрэлийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд ирүүлжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Хориндолоо дугаар зүйлийн 27.6, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг тус тус баримтлан хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд УИХ-ын чуулганы баасан гарагийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл асуулт асуулаа. 

"Д.Сумъяабазар гишүүнтэй 8 жил тохой залган суулаа. Эрч хүчтэй, хийх эрмэлзэлтэй гишүүн гэдгийг би мэднэ. Төрийн түшээгийн үүргээсээ чөлөөлөгдөж ихийг хийж бүтээхээр зорьж байгаад эргэлзэхгүй байна.

Сонгуульд бид Хотын хөгжилд хүчээ нэгтгэе гэсэн уриатай орсон. Үүний хүрээнд мөрийн хөтөлбөрийн эхний нүүрэнд Нийслэл хотын түгжрэлийн асуудлыг шийдэхээр тусгасан. Түгжрэлгүй хот дэлхий дээр байхгүй ээ. Гэхдээ Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдаж байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж, гарц шийдэл гаргах вэ гэдгийг тодруулж асуумаар байна."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хариуллаа.