Өнөөдөр дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа.
Уг уулзалтыг манай баг зорин зорин зохион байгуулж уулзалт хийлээ. Учир нь тэдний эрхийн асуудал, энгийн иргэдтэй ижил тэгж эрхээ эдлэж сурч боловсрох, нийгэмд ижил байр суурьтай байх асуудал туйлын орхигдсон асуудал байсаар олон жилийг өнгөрөөлөө.
Энэ асуудлыг бага ч болов шийдвэрлэхийг зорьж миний бие өөрийн хөрөнгө оруулалт, санал санаачлагаар "Тэмүүжингийн андууд" тусгай хэрэгцээт цэцэрлэгийг байгуулсан туршлага бий. Цаашид тэдгээр иргэдийн зовлон жаргалыг бага ч гэсэн мэдэрдэгийн хувьд Сонгинохайрхан дүүрэгтээ, цаашлаад улсын хэмжээнд тэдэнд зориулсан эмчилгээ, асаргаа, сувилгааны нэгдсэн төвтэй болгох ажлыг манай баг манлайлан хийж гүйцэтгэх болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн хамгааллыг үйлчилгээг тэгш хүртээхийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!