Ноён хутагтын нутаг, Дорноговь аймгийн сонгогчид, хүн ардтайгаа уулзалт хийлээ
2020.06.14

Ноён хутагтын нутаг, Дорноговь аймгийн сонгогчид, хүн ардтайгаа уулзалт хийлээ

Ноён хутагтын нутаг, Дорноговь аймаг, УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа "ШИНЭ ЭВСЭЛ"-ийн нэр дэвшигчдээ дэмжиж говийн сонгогчид, хүн ардтайгаа уулзалт хийлээ.

Дорноговь аймагт Цэндсүрэнгийн Гантулга, Дамбаренчингийн Эрдэнэбат нар ШИНЭ ЭВСЭЛ-ээс нэр дэвшиж байна. Монгол Улсын байгалийн баялгийн үүц нь болсон гэдэг утгаараа говийн зон олон, иргэд маань уул уурхайн буруу бодлого, баялгийн хараалд илүүтэй өртөж, амьдрал дээрээ мэдэрч байгаа хүмүүс. Тэр ч утгаараа ШИНЭЧЛЭЛД маш их идэвхтэй оролцож, наян настай буурлаас авахуулаад ирээдүй болсон залуучууд охид хөвгүүд нь ч ирцгээж.

Нэр дэвшигч Ц.Гантулгын хувьд Ж.Батзандан бид хоёрыг Ардчилсан намаас хөөгдөж, МАНАН-гийн эсрэг тэмцлийг уухайлан босгох цагаас л бидэнтэй нэгдсэн шинэчлэгч залуу улстөрч.

Харин Д.Эрдэнэбатын орон нутгийн эгэл жирийн иргэдийн маань нэг. Бид анхнаасаа уулзалт бүрт л хэлж байсан. Орон нутагтаа танигдсан, иргэдийнхээ дэмжлэгийг авсан, нийгмээ шинэчлэх, өөрчлөхийн төлөө чин хүсэлтэй, шударга иргэдээ дэмжиж сонгуульд нэр дэвшүүлэх болно гэдгээ. Үүний нэг жишээ бол Борхойн тал нэртэй автотээвэрчдийн холбооны Д.Эрдэнэбат юм.