Нэр дэвшигч Б.Баярсайханыг Завханчууд баяртай угтан авлаа
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог буюу Завхан аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар Завхан нутагтаа ирлээ. Завхан аймгийн төв Улиастай хот руу орох замд тус аймгийн МАН-ын удирдлагууд болон нутгийн ард иргэд угтан авч, алд цэнхэр хадагаа дэлгэн, мөнгөн аягатай цагаан сүүгээ барин хүндэтгэн хүлээн авлаа.
Нэр дэвшигч Б.Баярсайхан нь нийгмийн сайн сайхны төлөө олон хүмүүнлэгийн үйлсийг санаачлан хэрэгжүүлж, Үндэсний өгөх өдрийг санаачлан 10 дахь жилтэйгээ золгоод байна. Түүний хувьд сүүлийн 4 жил БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж улсын хэмжээнд боловсролын салбар тэр дундаа хөдөө орон нутагт байгаа цэцэрлэг, сургуулиудын барилга, дотуур байрыг хүүхэд суралцаж, амьдрах орчныг сайжруулан шинэчлэхэд ажилд анхаарал хандуулан ажиллласан бөгөөд дотуур байрны бие засах газар, модон жорлонгийн хүндрэлийг арилгаж чадсан юм. Тэр дундаа баруун 5 аймаг, онцгойлон Завхан аймагт өөрийн биеэр ирж барилгын гүйцэтгэлд хяналт тавин ажилласан.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт Хүний хөгжлийн хэмээх том бодлогыг оруулсан бөгөөд энэ бодлогын хүрээнд хийгдэх ажил, нийгмийн хамгаалал, хүүхэд эмэгтэйчүүд рүү чиглэсэн асуудлуудад Б.Баярсайхан нэр дэвшигч өөрийн санаа бодлогыг тусгаж чадсан юм. Тэрээр Завханчуудын итгэлийг хүлээн сонгогдсоноор тус аймагт Хүнээ хөгжүүлэх бодлого тууштай, үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэж байгаа юм.