Эдийн засгийн хамгийн их өсөлттэй 10 орон
АНУ ажилгүйдлийн хэмжээ 12,1 хувь болж өсөж, 1976 оны ажилгүйчүүдээс илүү дээд амжилтын хэмжээнд хүрсэн байна. Ялангуяа африк гаралтай америкчуудын хувьд ажлын байрны асуудал хурцаджээ. Хэдий тийм боловч АНУ дэлхийн хамгийн том, тэргүүлэгч эдийн засагтай орон гэсэн байр сууриа хадгалсаар байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 13.8 триллион ам.долларт хүрсэн байна.
АНУ
Япон
Япон улсын ДНБ 4.37 триллион юм. Хэдийгээр өнгөрсөн оны дөрөвдүгээр хагаст экспортын үлэмж уналтыг тэсвэрлэн гарсан юм. Японы эдийн засаг 2008 оны долдугаар сараас дараагийн хоёрдугаар хагаст өсөлт саармагжиж ДНБ нь 0.4 хувиар унасан байна. Японы банк жилийн 1.8 хувийн бууралтыг даван гарсан гэж мэдээлж байна.
Хятад
Бүгд найрамдах Хятад ард улсын ДНБ 2007 онд 13 хувь болж өсөж байсан юм. ДНБ 11.9 хувь байснаа тухайн жил 13 хувь болтлоо өссөн байна. Энэ нь эцэстээ 3.76 триллион ам.доллартай тэнцэх магадлалтай байгаа юм. Хэдий тийм боловч Хятад аль хэдийн эдийн засгийн уналтаа бэхжүүлсэн байна.
Герман
Герман улсын ДНБ 3.29 триллион болж байна. Европд сүүлийн 15 жилд байгаагүйгээр санхүүгийн хямрал нүүрлэсэн. Энэхүү Европын санхүүгийн хямрал нь Германы эдийн засагт нөлөөлсөн.
Их Британи
Их Британи улсын ДНБ 2.72 триллион ам.долларт хүрсэн байна. 1992 хойш анх удаа жилийн гуравдугаар хагаст эдийн засгийн уналтад оржээ. Их Британи нь дэлхийн аж үйлдвэржсэн долоон орны нэг бөгөөд эдийн засгийн суурь үзүүлэлт сайтай улсын нэг юм.
Франц
Франц улсын ДНБ 2.56 триллион ам.долларт хүрчээ. Жилийн хоёрдугаар хагаст Францын эдийн засаг нь 0.3 хувиар буурсан байна. Гэхдээ 2008 оны жилийн гуравдугаар хагаст дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 0.1 хувиар өссөн байна. 2009 онд Олон улсын вальютын сан Францын эдийн засаг 0.5 хувиар унасан гэсэн тооцоо гаргасан байна.
Итали
Итали улсын ДНБ 2 триллион ам.доллар болжээ. Италийн эдийн засгийн уналт 2008 оны гуравдугаар хагаст 0.5 хувиар унасан бөгөөд дараагийн хоёрдугаар хагаст 0.4 хувиар унасан байна.
Испани
Испани улсын ДНБ 1.42 триллион ам.доллар болжээ. Испани улсад 1993 оноос хойш анх удаа эдийн засгийн хямрал тохиолдсон байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний уналт жилийн хоёрдугаар хагасаас гуравдугаар хагаст 0.2 хувь, гуравдугаар хагасаас 0.9 хувийн өсөлттэй гарсан байна.
Канад
Канад улсын ДНБ 1.32 триллион ам.доллар байгаа нь эдийн засгийн өсөлт төдийлөн ажиглагдахгүй байгаа юм. Ажилгүйдлийн хувь 2009 онд хамгийн өндөр 7.4 хувь болсон байна.
Бразил
Бразил улсын ДНБ 1.31 триллион ам.доллар байна. Бразилд эдийн засгийн хямрал тийм ч хүчтэй нөлөө үзүүлсэнгүй. Бразилын ажилгүйдлийн хэмжээ сүүлийн долоон жилийн үзүүлэлтээс хамгийн бага байжээ.