Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн намын байгууллагаа бүрэн унаажууллаа
2020.05.19

Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн намын байгууллагаа бүрэн унаажууллаа

Ардчилсан намын удирдлагууд  өнөөдөр Дундговь, Говьсүмбэр, Завхан, Баянхонгор, Дорнод   истима маркийн автомашин  хүлээлгэн өглөө. Анхан, дунд шатны намын байгууллагуудаа унаажуулах зорилгоор хэрэгжүүлсэн тус хөтөлбөр өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд гишүүд бүх шатанд хүрч ажиллах боломж бүрдэж байгаа юм.  

Төсөл нийт гурван үе шаттай хэрэгжсан бөгөөд  21 аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллагыг унаажуулж, Үзэл баримтлалын онолоо танилцуулах аянд зориулахаар төлөвлөсөн юм. УИХ-ын ээлжит сонгууль болох гэж буй хариуцлагатай цаг мөчид өөрийн гэсэн унаатай болж байгаадаа орон нутгийн  намын удирдлагууд баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Тус хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Ардчилсан нам 21 аймаг, нийслэлийн  есөн  дүүргийн намын байгууллагаа бүрэн унаажууллаа.