2020.05.07

Ё.Баатарбилэг: Монголын банк санхүүгийн орчныг мэддэг, туршлагатай хүнийг томилох нь зүйтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  (2020.05.06) нэгдсэн цахим хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлж, томилох тухай асуудлыг тус банкны ерөнхийлөгч Лхагвасүрэн танилцууллаа.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний оронд Г.Дөлгөөнийг томилох саналыг Монголбанкнаас өргөн мэдүүлсэн байна. 

Г.Дөлгөөн нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Люкснбургт банк санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хүртсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид Г.Дөлгөөнийг томилох саналыг дэмжиж байна. Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваны намтарыг харсан банкны салбарт ажиллаагүй юм биш үү. Монголын банк санхүүгийн орчныг мэддэг, салбартаа ажиллаж байсан туршлагатай хүнийг томилох нь зүйтэй. Монголын банк санхүүгийн орчныг хэр мэдэрч ажиллах вэ. Банкны салбарын асуудал дээр УИХ онцгой анхаарч байгаа. Энэ салбар нэлээд хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Энэ нөхцөлийг өөрөө юу гэж үзэж байна вэ.