C.Эрдэнэ: Ардчиллын баярын өдөр бол Монголын ард түмний баярын өдөр
Ардчилсан намын 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Дэлхий дахинд дэгдсэн гоц халдварт өвчний улмаас энэ удаагийн баярын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Ардчилсан намын 30 жилийн ойн баярын цахим хурлын үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сайн байцгаана уу,
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 7-ны өдөр. Энэ бол Ардчилсан намын төрсөн өдөр. 2020 он бол Ардчилсан нам, Ардчилсан ололт баталгаажсан 30 жилийн ойн төрсөн өдөр.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Эх орныхоо өнцөг булан бүрт суугаа Монголын ард түмээн,
Дэлхийн олон оронд аж төрж, ажиллаж сурч буй Монгол ахан дүүс ээ,
Цагаан морин жилийн ардчилал ялсан Эрх чөлөөт Монгол Улсын иргэд ээ,
Өнөөдөр бид дэлхий даяар нүүр тулаад буй цар тахлын үед, онцгой нөхцөл байдалд эх орноо хэрхэн илүү хөгжүүлэх тухай бодлогын шалгуурт орж байна. Бид илүү сайн сайхан ирээдүйг хэрхэн хамтдаа цогцлоох тухай түүхэн хөгжлийн гараан дээр, басхүү түүхийн хамгийн сорилттой цаг мөчийн босгон дээр байна.
Ард түмний итгэл үнэмшил, түүхэн сонголтоор баталгаажсан ардчилсан хувьсгал 30 насыг хүрч, бид туулсан 30 жилээ, өсөлт хөгжлийг нь дүгнэн цэгнэж, сайныг нь үргэжлүүлж, саарыг нь гээх ёстой цаг хугацааны мөчлөгт тулж ирсэн байна. Бас сайн цагийг авчрах, Монгол хүний саруул ухааныг үнэлдэг хүндэлдэг чөлөөт нийгмийн дараагийн 30 жил хэрхэн яаж өрнөх нь өнөөдрийн бодлогоос шалтгаалах учраас дараагийн 30 жил ээ хэрхэн амжилттай бүтээн босгох асуултыг өөрсдөөсөө асууж байна.
Далан жил ноёрхож байсан социалист тогтолцоог нурааж, хүн төрөлхтөний нийтлэг ололтын сонголт болсон ардчилсан, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн тогтолцоог эргэлт буцатгүй сонгон авсан нь Монголын ард түмний 30 жилийн хамгийн том ололт байлаа.
Улс төрийн хувьд олон ургалч үзлийг тууштай баримталж, ардчиллын төлөөх намууд нэгдэн ямар ч тохиолдолд бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовох эрх чөлөөгөө эдэлсэн сонголт бол Ардчилсан нам байгуулагдах түүхэн нөхцөл байсан юм.
Харамсалтай нь өнгөрсөн 30 жилийн туршид МАХН болон түүний шууд залгамжлагч МАН төрийн эрхийг олон жил дангаар барьж ирэхдээ Ардчилсан хувьсгалын бүтээсэн ололт амжилтыг иргэдийн сайн сайхан амьдралаа цогцлоох боломж болгон хувиргахад саад болж ирсэн юм. Ардчилсан нам энэ хугацаанд дангаар засаглаж, бодлого барих түүхэн боломжоор хомс байж ирлээ. Ардчилсан нам засаг толгойлсон жилүүдэд дангаар олонх бололгүй заавал нэг шантаажны хамтарсан засаг байгуулагдаж, улс төрийн өрсөлдөгчийнхөө харалган, зөрүүд бодлогын алдааг үүрч ирсэн.
Гэсэн ч Ардчислан нам бодлого боловсруулж, шийдвэр гаргаж байх хугацаандаа ямагт шинийг санаачлагч нь байж, эдийн засгийн тэлэлт үр өгөөжийг авчирч, бүтээн байгуулалтын түүхэн үйл хэргүүдийг эхлүүлж, хэрэгжүүлж, амжилтанд хүргэж байсан нь түүхийн өмнөх үнэн билээ. Өмч хувьчлал, гадаадад зорчих эрх, улс төрийн сонгох сонгоглох эрх, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх, оршин суух газраа дуураараа сонгох эрх гээд хүний заяамал эрхийг ардчилал бидэнд өгсөн. 21 аймгийг засмал замаар холбох, жижиг дунд бизнесийн төслүүд, ипотекийн зохицуулалт, иргэд бизнеэсээ чөлөөтэй хийх эрх гээд ардчилагчидын Монголын ард түмэнд замыг нь нээж өгсөн хөгжлийн гарцуудыг та бид мэднэ.
2016 онд Эрх баригчид өдгөө Монгол төрийн шүүхээр бурууг нь тогтоосон 60 тэрбумын сүлжээгээр, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан нь нотлогдоод байна. 60 тэрбумын хууль бус системын үргэлжлэл болох МАН-ын дараалан байгуулсан хоёр ч Засгийн газар хоосон популизмаар хэтрэхгүй, зөвхөн хэвлэлийн пиар, сошиал орчны мөнгөний тролууд дээр оршин тогтнож байна. Гэтэл ард иргэдийн амьдрал улам бүр доройтож, иргэдийн амьдралын чанар улам бүр сульдсаар байна.
2016 оноос хойш Монголын ардчиллын мөнхийн манаач Ардчилсан нам шинэчлэлийн салхийг эхлүүлсэн. Өдөө Ардчяилсан намын шинэчлэл үзэл баримтлал, үндсэн дүрэм, хүний нөөц, санхүүгийн ил тод байдлын хувьд өмнөх үеийн алдаа шүүмжээс хавь илүү түвшинд хүрч шинэчлэгдээд байна. Мэдээж сайны хажуцгаар саар гэгчээр АН-ын шинэчлэлийн үйл явдалд уурсагчид, харлуулагчид, гадна дотны явцуу ашиг сонирхолдоо хүлэгчид үгүйсгэсээр байгааг Та бид мэднэ. Ардчилсан нам бол цуурайгаар, хоосон пиараар ажил хийдэг нам биш. Бид бодлогын, судалгааны үр дүнд ажил хэргээ төлөвлөдөг, стратегиэ тодорхойлдог, тогтвортой институт. Тиймээс бид салбар бодлогын зөвлөлүүдийг байгуулж, улс орны хэмжээний бодлогын чанартай зорилтуудыг судалгаанд тулгуурлаж бүтээж байгаа улс төрийн хүчин.
Бид өнгөрсөн хугацаанд залуучууд, эмэгтэйчүүдийн төдийгүй улс төрд шинэ хүмүүсийн манлайллыг дотооддоо тасралтгүй нэмэгдүүлж байгаа институит. 2020 оны бүх шатны сонгуулд Ардчилсан нам цоо шинэ бодлого, иргэдэд хүртээмжтэй, эдийн засгийн бодит өсөлт авчирсан бодлого хэрэгжүүлэхээр бэлэн болоод байна.
Өрх бүрийн өсөлтийг хангасан бодлогыг боловсруулаад байна.
Мөн бүх шатны сонгуульд нэр дэвшигчиддээ, нээлттэй, тэгш оролцооны, анхан шатны жирийн гишүүд дэмжигчдийнхээ саналыг харгалзан дэвшүүлэх бодлогыг баримталж байна. Монгол төр бол мянганаар өртөөлсөн өвөг дээдсийн ариун үйл хэргийн голомт билээ. Төр түшиглцэх, бодлого тодорхойлох хүмүүс өндөр ёс зүйтэй, өргөн мэдлэгтэй, арвин туршлагатай, иргэнийхээ эрх, эрх чөлөөг тууштай дэмжигч байх учиртай. Энэ өндөр шалгуурт тохирох, бэлтгэгдсэн хүний нөөцийг бүрдүүлж төрийн бүх шатны сонгуульд оролцон, иргэдийн өмнө хүлээглэж буй бодлогыг хэрэгжүүлэх нь манай намын түүхэн үүрэг, хариуцлага гэдгийг гүнээ ухамсарлаж байна.
Эрхэм хүндэт иргэд ээ, эрхэм журмын нөхөд өө,
Бидний үр хүүхдүүд ямар орчинд, ямар нийгэмд өсч өндийж байна вэ? Бидний, Монголын маргааш, хойч үеийн залгамжлагчид маань шударга нийгэмд, эрүүл орчинд өндөр боловсролтой, эрүүл саруул орчинд, эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй нөхцөлд өсч өндийх ёстой. Хүн бүр үр хүүхдээ л гэдэг. Айл бүрийн хамгийн чухал, нандин зорилго бол хүүхдүүдээ л сйан хүн болгон өсгөн хүмүүжүүлэх. Ардчилсан нам 30 жилийнхээ босгон дээр ирээдүйн иргэддээ зориулсан, урт хугацааны, эдийн засгин хувьд үр өгөөжтэй бодлогыг хэрэгжүүлнэ.
Бид хүн төвтэй бодлого, өрх төвтэй өсөлт, хүүхэл төвтэй хөгжлийг 2020 онд ард түмэндээ санал болгоно.
Ингээд 30 жилийн төрсөн өдрийн баярын мэндийг Ардчилсан хувьсгалыг авчирсаг ахмадууддаа, Ардчиллын төлөө сэтгэл зүрхээ зориулан Ардчилсан хувьсгалын өнө мөнхийн торгон цэрэг партизанууддаа хүргэж мэхийн ёслоё.
Ардчиллын баярын өдөр бол Монгол ард түмний баярын өдөр. Эмэгтэйчүүд залуучуудын баярын өдөр. Оюутан сурагчдын ч баярын өдөр. Бүгдээрээ дуугарвал дуу нэг, дуттарвал хүч нэг байж эрх чөлөөний алтан аргамж, энэхүү ардчиллаа хамгаалж явъя.
Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Анхаарал тавьсанд баярлалаа.