С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар бол Монголд нэг номерын худалч
2020.03.30

С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар бол Монголд нэг номерын худалч

АН-ын зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо. Хурлаар коронавирустэй холбоотой эдийн засагт үүсээд байгаа хямралыг хэрхэн бага хохиролтойгоор даван туулах талаар тогтоолын төсөл боловсруулж, өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлэхээр боллоо. 

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Манай улс таван их наяд төгрөгөөр эдийн засгийн хүндрэлийг давж, иргэдийн амьжиргааг дэмжинэ гээд байгаа. Үүнтэй холбогдуулан бид тооцож үзсэн. Бид яаж ч нэмээд 2.4 их наяд төгрөгөөс илүүг тооцож чадаагүй. Энэ тоо хаанаас гараад ирэв. Гайхаж байна.

Гуравдугаарт, АН-ын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан цаг үеэ олсон хурал гэж харж байгаа. Тиймээс өнөөдөртөө багтан тогтоолын төслийг УИХ-д өргөн барих ёстой. Сүүлд нэмж хэлэхэд, бид одоо улс төрийн шинжтэй зүйл ярихаа болъё. Улс орны нөхцөл байдал хүндэрч байна. Ийм нөхцөлд бид талцах биш нийтийн эрх ашгийг бодох ёстой. Их Хурлын олонхийн бүлгийн зүгээс хуулийн дагуу байхыг хүсч байна. Нэг лидер өөрийнхөө үгийг хууль гээд бодчихсон байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт удаа дараа хэлж байсан. Чи бол Монголд нэг номерын худалч гэж. Өнөөдөр төсөвт үүссэн хүндрэлтэй холбоотой асуудалд дан худлаа ярьдаг. Бодит байдал амьдрал дээр зөрүүтэй байна. Тиймээс АН-аас тавих шаардлага хатуу байх ёстой. Тиймээс үүсэн нөхцөл байдлыг хэрхэн гарз багатай туулах нь чухал” гэлээ.