Оны төгсгөл гэхэд нэг их наядын алдагдаг хүлээх эрсдэл бий болоод байна
Коронавирусны улмаас үүсээд буй эдийн засгийн хямралыг хэрхэн давах талаар хүн бүр саналаа хэлж байна. УИХ-ын гишүүд ч төсөвт тодотгол хийх асуудлаар байр сууриа илэрхийлж байна.
О.Баасанхүү: Ойрын хоёр жилдээ байдал маш хүнд болно. Яагаад вэ? гэвэл бид нар 30 тэрбум долларын өртэй байгаа. 2021 оноос Чингис, Самурай бондын өрүүд гээд 1,5 тэрбум долларын өрүүдийг төлөхөөс эхлээд Хятадасс авсан өрүүд байна. Эдийн засаг өсөхгүй хандлагатай байна. Ялангуяа шатахууны үнэ, зэс, жоншны үнэ унах хандлатай байгаа.
Б.Жавхлан: Оны эцэст гэхэд даах хэмжээгүй том алдагдалтай хямдралд орж байна гэж одоо хүлээлтийн байдалд орж болохгүй. Урд хөрш маань өвчнийг бүрэн хяналтандаа авчихлаа гэж зарлаж байна. Гэтэл европ, америкт бүр эсрэгээрээ байгаа. Хэзээ хяналтанд авах нь тодорхойгүй байна.Энэ өвчнийг тэг болтол дахиад ч цаг хугацаа орж ч болно. Аль аль тал дээр бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.20
2024.11.18
2020.06.20
2020.05.19
2020.05.18