"Талын хишиг Майнинг" компани 80 сая төгрөг хандивлажээ
2020.03.19

"Талын хишиг Майнинг" компани 80 сая төгрөг хандивлажээ

Коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд аж ахуй нэгж байгууллагууд улсын онцгой комисст хандив тусламж үзүүлсээр байна. Өнөөдөр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд халдварт өвчинтэй тэмцэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, улсын онцгой комист тусламж үзүлсэн байна.

Ковид-19–ын халдварыг монгол улсад нэвтрүүлэхгүй байх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд онц байдал зарлаж, улс орон даяар хагас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэгвэл аж ахуй нэгж, байгууллагуудын зүгээс халдварт өвчинтэй тэмцэхэд өөрсдийн зүгээс тусламж дэмжлэгүүдийг үзүүлсээр байна. Өнөөдөр эрдэс баялаг, геологи, уул уурхай болоод тээврийн салбарынхан хандиваа улсын онцгой комиын тэргүүн шадар сайд энхтүвшинд гардуулан өглөө. Тухайлбал, эрдэс баялагийн салбарынхныг төлөөлж УУХҮ-ийн Д.Сумъяабазар 100 сая төгрөг хандивласан бол төмөр замын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг Талын хишиг Майнинг компани 80 сая төгрөг хандивлажээ.

Талын хишиг майнинг компани нь өмнө БНХАУ-ын элчин сайдын яаманд Ухань хотод зориулсан хандивийг хүлээлгэн өгч байсан юм. Тэгвэл энэ удаад коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд улсын онцгой комисст 80 сая төгрөг хандивлаж байна.