2020.02.21
Монгол Улсын Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.02.21/ Говь-Алтай аймгийн Засаг дарга Ванчигийн Рэнцэндоржид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
В.Рэнцэндорж нь сахилга хариуцлага дэг журмыг чангатгах Засгийн газрын албан даалгавар, төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчиж ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлөх захирамж гаргалаа.