2020.01.30

О.Баасанхүү: Сонгууль явуулах өдрөө нэг өдрөөр хойшлуулмаар байна

Улсын Их Хурлын  чуулганы өнөөдрийн /2020.01.30/ хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Сонгууль явуулах өдрөө 6 сарын 24 гэж зааж байгаа юм байна. Тэгэхээр зургаадугаар сарын 2-с сонгуулийн сурталчилгаа эхлэх юм байна. 6 сарын 1-нд хүүхдээ баярлуулмаар байна. Инээдтэй сонсогдож магадгүй гэр бүл гэдэг хамгийн чухал. Маргааш би сонгуультай гэж хэлээд яваад өгөх юм байна.  Тиймээс 6 сарын 3-с сурталчилгаагаа эхлүүлээд 6 сарын 25-нд хийж болдоггүй юм уу? Яаж бодож тооцоолж 24-ны өдрийг сонгосон юм бэ? 24 бол гуравдахь өдөр байсан бусдын жишгийг харахад амралтын өдөртэй ойр байвал зүгээр юм байна лээ. Бусад жилүүдэд энэ жишиг ямар байсан юм бэ?