2020.01.30

С.Эрдэнэ: Монголын хүн амыг хот хөдөөгөөр ялгадгаа боль

Улсын Их Хурлын  чуулганы өнөөдрийн /2020.01.30/ хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь худлаа яриад байхаар ард түмэн чинь толгой нь эргээд байна шүү С.Бямбацогтоо. Их хуралд олон удаа суулаа дандаа худлаа ярьдагаа болих хэрэгтэй. Өнөөдөр бид хүн амын төлөөлөл болж энд сууж байгаа болохоос биш газруудын төлөөлөл болж сууж байгаа юм биш. Үндсэн хуулин дээр байгаа. УИХ-ын гишүүн бүх ард түмний элч төлөөлөгч мөн гэсэн байгаа. Та өнөөдөр газар нутаг стратегийн байрлал яриад хүмүүсийн толгойг эргүүлж байна. 

Та нар сая  2020 оны төсвийг батлахдаа Нийслэлийн төсвийг байхгүй болгосон шүү. Нийслэлийн хөрөнгө оруулалтад нэг ч төсөв үлдээгээгүй. Яагаад гэвэл дийлэнх нь хөдөө орон нутгаас сонгогдсон их хурлын гишүүд байдаг учраас нийслэлийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг анхаарч үзээгүй. Монголын хүн амыг хот хөдөөөгөөр ялгахаа боль. Хотод амьдардагаа болиоч хөдөөнөө очиж амьдар. Хотын хамаг л агаарын бохирдол замын түгжрэлийг та нар л бий болгож байгаа шүү. Хоолноос нь идэж уснаас нь уучихаад хотыг дандаа хоёр гуравт үздэг.

Өөрсдөө орон нутгаасаа хол хотод тэнгэрийн амьтан шиг амьдарчихаад хотыг дандаа доош нь хийдэг. Хотын иргэдээс бүх зүйлийг хулгайлсан одоо бүр сонгох эрхийг нь хулгайлсан шүү. Та нар нийслэлчүүдээс уучлалт гуйх хэрэгтэй. Нийслэл бол стратегийн ашиггүй бүс гэх гээд байгаа юм уу? Хотын ард түмэн эдийн засгийн ач холбогдолын хувьд ч аль аймагтай зүйрлэхгүй. Нийслэлийг нутаг дэвсгэрийн хувьд бага гэж үзэж болно. Хүн амын тал хувь нь амьдарч байна. Энэ хотод амьдарч байгаа хүмүүс чинь улсынхаа хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа. Нэг дүүргийн хүн ам гурван аймгийн хүн амтай тэнцэж байгаа. Гэтэл цөөхөн хүн амтай аймагт гурав, дүүрэгт ялгаагүй гурван мандат өгч байгаа нь шударга бусНаад батлах гэж байгаа хуулиа сайн хянаарай. Нийслэлчүүдийг багахан шиг доромжлоорой. 

Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.