Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилж байна
2020.01.27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлал өнөөдөр /2020.01.27/ эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн Хаант Улсын Ерөнхий сайд хатагтай Эрна Солберг өргөөндөө угтлаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон Б.Саранчимэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явж байна.