2020.01.10

Л.Элдэв-Очир: Цаашид тусгай хамгаалалтанд авахаар бэлтгэгдэж байгаа газар нутгийн талаар мэдээлэл өгнө үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.10\ нэгдсэн хуралдаанаар,Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

Одоо мөрдөгдөж байгаа Байгаль орчныг хамгаалах багц хууль тогтоомжуудаар байгалыг ашиглах хамгаалах асуудлуудыг зохицуулж байгаа хэдий ч байгал орчны төлөв байдлыг судалгаа шинжилгээ хийгээд манай орны байгаль орчны төлөв байдал алдагдаж байгаа сэрэмжлүүлэг дохионууд ирсээр байна. Бид нэн даруй анхаарах хэрэгтэй.

Цөлжилт маш ихээр нэмэгдэж мөн хүний үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль сүйдэж байна. Өнөөдөр хамгаалалтанд авахгүй л бол нутаг орон маань эзгүйрч үгүйрнэ. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжиж байна. Энэ тогтоолд Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр оруулсан. Цаашид тусгай хамгаалалтанд авахаар бэлтгэгдэж томилогдож байгаа газар нутгийн талаар мэдээлэл өгнө үү?