“Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” арга хэмжээ зохион байгуулагдлаа
2019.12.06

“Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” арга хэмжээг Forbes Mongolia Блумбергийн эдийн засагчдын клубтэй хамтран зохион байгууллаа.

Энэ үеэр Forbes Mongolia анх удаа Forbes Mongolia Women сэтгүүлээ гаргаж уншигчдын гар дээр бэлэглэлээ.

Тус арга хэмжээ хэлэлцүүлгийн хүрээнд эмэгтэйчүүдийн бүхий л салбар дахь манлайлал тэдгээрийн оролцооны эерэг тал дээр ярилцаж санал бодлоо солилцлоо.

Бүхий л салбарын манлайлагч эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд цугларч эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт нам харгалзахгүй эмэгтэйчүүдээ шийдвэр гаргах түвшинд дэмжихийг уриалж байлаа.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Саранчимэг, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа нар оролцлоо. Эмэгтэйчүүд нэгдэж бие биенээ дэмжиж байгаагаа харуулж чадсан арга хэмжээ боллоо.

Сонгуулийн хууль хэлэлцэж байгаа энэ үед МУын тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэх, квоотыг 50% болгоход эмэгтэйчүүд нэгдэж ажиллах хэрэгтэйг онцолж байлаа.