2019.10.10
Н.Амарзаяа: Улаан гоёо, Цагаан гоёог тарималжуулах шаардлага байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
"Энэ төсөл зөвхөн материаллаг зүйлд зарцуулагдаад байна. Тэгэхээр цаашид ШУ-ын чиглэлд, даа ялангуяа цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд орсон байгаль орон нутгийг сэргээх чиглэлийн ажлуудыг хийхээр төлөвлөж байна уу?
Мөн дараагийн төсөл хэрэгжихээр болвол нутаг орон бүрт зайлшгүй шаардлагатай ажлуудыг хийхэд анхаараач. Тухайлбал, Улаан гоёо, Цагаан гоёог түүх нь хуулиар хориотой байгаа. Гэтэл эдгээр ургамлууд нь хүний бие, эрүүл мэндэд зайлшгүй шаадлагатай байгаа. Тиймээс төрийн бодлогоор тарималжуулах шаардлага байгаа юм. Энэ тал дээр ямар бодлого барьж байна вэ?