2019.10.10
Б.Бат-Эрдэнэ: Хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан хэрэгтэй байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж баталлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"Хоёр зүйл асууя.
1. Энэ сургууль шиг өөр орны хамтарсан сургууль бий юу? Герман чанар гэдэг шиг Германы талаас дэмждэг юм байна. БНСУ-д салбарын сайд бид нар харсан. Үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг туршлагыг сонссон, харсан. Вьетнам улс гэхэд яг ижил төстэй технологийн хүрээлэнг тусламжаар байгуулна гэж авсан. Бид байр сууц барих тухай яриад 500 сая долларын зээлийн тухай яриад шийдсэн зүйлгүй сууж байгаа.
2. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлтэй холбоотой асуудалд БСШУСЯ оролцоо бий юу? ХНХЯ-даа даатгаад явж байгаа юу? Д.Тэрбишдагва гишүүн бол Ажилсаг Монгол хөтөлбөр гэж олон жил ярьж өөрөө гардан энэ салбарт анхаарч ажиллаж яваа. Германы мастер багш нар ирээд МСҮТ-д бодитой ажил хийж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс бол мэргэжлийн ажилтан бэлтгэх, мастер багш нарыг бэлтгэдэг тогтолцоо байна. Бид ч Монгол ахуй, уламжлал гар урлал, дарха, нарийн чимэглүүр ажилд багаас нь сургадаг зүйл алдагдаад байна. Бүх салбарт ажиллах хүчний хомсдолд ороод байна.
Өнөөдрийн хувийн их дээд сургууль 20 гаруй жил л дээд боловсролыг найдаж орхиж байна. Тэд тодорхой ашиг тусаа өгсөн. Гэхдээ дараагийн шатны ажил хийх шаардлагатай байна."
Түүний асуултанд БСШУС-ын сайдп Ё.Баатарбилэг хариуллаа.