Өмнөговь аймгийн багш нарын дунд 20 сая төгрөгийн шагналын сантай төслийн уралдаан зарлалаа
УИХ-ын гишүүн, Говийн хүү сангийн үүсгэн байгуулагч Л.Энхболдын санаачлагаар Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан “Говийн хүү сан”-аас Өмнөговь аймгийн Ерөнхий Боловсролын сургууль, Политехникийн коллеж, Сургуулийн Өмнөх Боловсролын нийт багш нарынхаа дунд 20 сая төгрөгийн шагналын сантай төслийн уралдаан зарлалаа.
Хүүхдийг хөгжүүлэх, амжилтыг тооцох, зөв хүн болон төлөвшүүлэхэд чиглүүлэх, багшийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлага, нэр хүнд, үнэлэмж, багшлах арга зүй, технологийг сайжруулах, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийн уралдааныг зарлаж байгаа аж. Уралдаан 2 сарын хугацаатай явагдаж шилдэгүүдээ шалгаруулна.