2019.10.04

О.Баасанхүү: Ерөнхийлөгч бүх зүйлийг ингэж бүхлээр нь блок хийдгээ болих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.04/ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"2016 оны сонгуулийн үр дүнд 3 нам, 1 бие даагч парламентыг бүрдүүлсэн. 3 нам гэж байгаа ч нэг нам нь бүлэггүй болж 2 бие даагчтай болсон. 1 нам нь 65 байж байгаад 64 болсон. 64 бол энэ хоригийг авна уу байна уу, сөрөг хүчнээс хамаарна уу байна уу гэдгийг шийдэх эрхийг ард түмэн өгсөн шүү дээ. Ард түмэн буруугүй. АН, МАХН, Бие даагчид ч ямар ч буруугүй. Гэтэлд хориг авах гэж байгаа нь Шанзавбалдан дорж болж харагдаад авахгүй гэсэн нь эх оронч болж харагдаад байна л даа.

Миний хувьд  хоригийг авах нь зөв гэвэл. Хахир өвөл ард нийтийн санал авна гэвэл ирц нь хүрэх үү үгүй юу гэдэг асуудал байна. Хүрэхгүй бол гоё юм хийгээд өгч байхад та нар саналаа өгсөн гээд, ирц нь хүрээд дэмжихгүй гэвэл гоё юм хийсэн байхад та нар яагаад дэмжихгүй гэж байгаа юм бэ гээд ард түмнийг л буруутгах гээд байна. Тодорхой зүйлийг л ард түмнээс асуух ёстой. Байгалийн баялаг, сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо гэх мэт. Харин 19 бүлэг, 34 зүйлийг бүгдийг уншаад саналаа өгнө гэвэл бүтэхгүй. Тиймээс төлөөллийн ардчиллын хувьд нэмэлт өөрчлөлтийг батлаад цаашаа явах хэрэгтэй байна л даа. Тиймээс энэ нь Ерөнхийлөгчийн өгсөн боломжгэж хараад байна.

Ерөнхийлөгч бүх зүйлийг ингэж бүхлээр нь блок хийдгээ болих хэрэгтэй. Санал хураалтаа бүхэлд нь хурааж, дараа нь хэсэгчлэн санал хураалгаад Ерөнхийлөгчийн алдааг засаад явах нь зүйтэй гэж бодож байна. Ер нь бол МАН ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлж 2 зүйлээ хий. Үндсэн хуулиа батал, Ард түмний амьдралыг сайжруул. Одоо 6 сар үлдлээ. Буруу нь ард түмэн болж явмааргүй байна шүү гэдгийг анхаараарай."