2019.06.15
Армени улстай харилцан оюутан суралцуулахаар хэлэлцээр хийнэ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Л.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Армени Улсын Үндэсний Хурлын дэд дарга, Арменийн Үндэсний Хурал дахь Армен-Монголын парламентын бүлгийн дарга Микаел Мелкумян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Талууд Монгол-Арменийн найрамдалт харилцаа, боловсрол, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг сэргээхэд онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ.