А.Сүхбат: Монгол уламжлалт хоол хүнсийг оруулж байгаа юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат:
Хуулийн төслийг дэмжиж байгаа. Сүүлийн үед хүүхдийн өсөлт хөгжил, сурч боловсорч байгаа байдал хоол хүнстэй шууд холбоотой харагдаад байгаа. Монголчуудын хувьд хоол ундны тал дээр төрөл зүйл бага тийм сайн хоол иддэг юм уу гэж харахаар зүйл ажиглагдаж байна.
Монголд хаанаас ирсэн ногоо вэ химийн бордоо янз бүрийн юм хийсэн болов уу гэсэн айдас байдаг. Тиймээс энэ нэгдсэн байдлаар хоолныхоо материалыг түгээх үү? Түрээсийн хүмүүсийг сонгочихоор тэр хүмүүс өөрсдөө сонгох уу?
Мөн түрүүний хэлэлцүүлэг дээр ч асууж байсан энэ Монгол уламжлалт хоол хүнсийг оруулж байгаа юу? Нөгөөтэйгүүр том ачаалал том хариуцлага тэгэхээр хүүхдүүдэд таниулга сурталчилгаа, хоол бэлтгэлийн ажилд оролцуулах уу?
Холбоотой мэдээ
2020.04.21
2020.04.21
2020.04.15
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан