2019.04.11

О.Баасанхүү: Зөөврийн хоол аюултай шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.11/ нэгдсэн хуралдаан 10 цагт  58.7 хувийн ирцтэйгээр эхэлж Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О. Баасанхүү дараах байр суурийг илэрхийллээ.

Хүүхдүүдийн хувьд өдөртөө нэг удаа шим тэжээлтэй хоол хүнс идээд явах нь зөв. Гэхдээ үдийн цай хөтөлбөр чинь өөрөө их асуудал дагуулж байгаа.

Нэг хүүхдийн хоолны зардал хэд вэ?

Монголд байгаа том том сургуулиуд хоолны хордлого маш их авч байна. Энэ олон сургуулиудын хүнсний аюулгүй байдалд хэн анхаарал тавих вэ?

Гал тогоо хаана байх юм хоолоо зөөх юм уу? Зөөврийн хоол аюултай шүү дээ. Сургууль дотроо хоолоо хийх хэрэгтэй. Хэдэн сургууль нь ийм боломжтой юм? Эрүүл ахуй маш чухал.