Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтаа өөрчлөх шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
"Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал олны анхааралд байна. Хэн хэзээ хуульд ингэж өөрчлөлт оруулсныг шалгах комисс байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд дүгнэлтээ танилцуулах байх.
Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой 450 гаруй хуульчид зөвлөгөөн хийж, зөвлөмж гаргаж хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл Засгийн газраас дээрх асуудалтайы холбоотой өөрчлөлт оруулах төсөл яагад орж ирэхгүй байна вэ? Хуулийн энэ зохицуулалтаас болж олон хүн ял завшиж байгаа.
ХЗДХЯ-ны цахим хуудсанд Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцүүлэгдээд бэлэн болсон байгаа. Үүнийгээ яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ? Албан тушаал авлигатай холбоотой "Цагаан захтнуудын хэрэг" хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээгээд байж байна."
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.18
2024.12.18