С.Бямбацогт: Хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсан юм. Гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг өмнө нь байнгын хороогоор хэлэлцээд өнгөрдөг байсан. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа нь маш зөв.
Хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийж. Би удирдахаар болсон. Тиймээс энэ асуудлыг хойшлуулахгүй. Хэлэлцэх асуудлынхаа дарааллын дагуу хэлэлцээд явна.
Монгол Улсын төр бизнес эрхлэгчидээ дэмжих, тусгай зөвшөөрлийн асуудлыг цэгцлэх үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэхээр болсон. Энэ ч нийгэмд үр өгөөжтэй чухал хуулийн төсөл учраас хэлэлцэх нь зүйтэй.
Өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдана. Ирэх 7 хоногийн УИХ-ын үйл ажиллагааны хуваарийг батална. Бид Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн баримт бичгүүдийг хэлэлцэж байгаа. Тиймээс хэдэн гишүүд нэгдэн хөгжлийн бодлогын баримт бичгийн биелэлтийн талаар асуулга тавьсан. Энэ асуулгын хариуг ирэх 7 хоногт сонсохоор бидний асуулгыг оруулж өгнө үү?"
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.18
2024.12.11