М.Билэгт: МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээр ажлаа дүгнэх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ үдээс хйоших нэгдсэн хуралдаан үргэлжлэж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Засгийн газар биелэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 29 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
"Одоогийн УИХ улс орны эдийн засаг хүнд үед байгуулагдсан. Харин одоо эдийн засаг тодорхой хувьд ахицтай явж байна. Энэ бол Монголчуудын сонголтын үр дүн юм. Өмнө нь бид бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх нь байтугай өр зээлийн цаг хугацаа төлөх хүнд үетэй байсан. Харин өнгөрсөн жил маш сайн бүтээн байгуулалт хийж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж чадсан.
Бид 1 жилийн дараа ард түмнээрээ дүнгээ тавиулах гэж байна. Бид МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ ямар түвшинд байна вэ гэдгийг байнга санах хэрэгтэй.
Хүн аль ч нийгэмд ажиллаж, бүтээж байдаг. МАН мөрийн хөтөлбөртөө ажил орлоготой гэр бүлийг бий богоно гэж амалсан. Үүндээ хүрэх ёстой."
Холбоотой мэдээ
2020.06.15
2020.05.15
2020.04.30
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан