
2019.05.10
Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг хуралдлаа
6-р сарын 1-ны "ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ" өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн хурал боллоо.
Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр /бямба гараг/ Нийслэл хотын хэмжээнд Хүүхдийн баяр-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ.
Ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа
Мөн дүүргийн засаг дарга нар харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг үүрэг болгосон байна.