Баян-Өлгий аймгийнхан Наурыз баяраа тэмдэглэж байна
Казахын ард түмэн жил бүрийн гуравдугаар сарын 22-нд хаврын баяр - Наурызыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Наурыз бол казах иргэдийн хувьд шинэ жилийн эх нь бөгөөд байгаль дэлхий, ан амьтад нойрноос сэрэн амь орж, өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой юм. Баян-Өлгий аймгийн ард иргэд өнөөдөр Өлгий хотын төв талбайд хуран цугларч Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Монгол Улсын төр засгаас ч уг баярт өндөр ач холбогдол өгдөг бөгөөд жил бүрийн баярын арга хэмжээнд УИХ болон Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирж казахын ард түмэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Наранхүү, Г.Солтан нарын төрийн түшээд оролцож ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Холбоотой мэдээ
2021.01.28
2021.01.19
2020.07.08