УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
"НӨАТ-аас чөлөөлөх гэж байгаа бол 2 талын байр суурийг харгалзан үзэх ёстой. Нотариатчид дээр иргэд ирээд үйлчлүүлэхдээ бухимдалгүй байх үүднээс НӨАТ-өөс чөлөөлөх хэрэггүй гэж хэлээд байгаа юм.
Цаашид бүх л салбараа ингээд нэг нэгээр нь НӨАТ-аас чөлөөлнө гээд оруулад байхаар нөгөө талын эрх ашиг, иргэдийн эрх ашиг зөрчигдөөд байгаа юм.
Хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Хуулийн дагуу л НӨАТ-төлөх асуудлыг зохицуулаад оруулчих ёстой юм. Би өглөө энэ асуудлаар Сангийн сайдтай уулзсан. Миний хэлж байгааг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн.
НӨАТ-ын баримт өгөхгүй л бол татварын байцаагчид бусад баримтыг үндэслэлгүй гэж үздэг юм. Өнөөдөр НӨАТ-аас чөлөөлөгдсөнөөс ирээдүйд үйлчлүүлэх хүмүүсийн ч эрх ашгийг тусгаж өгөх ёстой."