Н.Учрал: Бичиг баримтыг хэвлэж дээр нь тамга дараад мөнгө авдагаа болино биз дээ?
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал:
Цаашдаа энэ хуулиар иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг нотариатаар гэрчлэхээ болино биз дээ бичиг баримтыг нь канондож аваад дээр нь нотариатын тамга дараад мөнгө авдагаа одоо болино биз дээ? Цахим мэдээллийн санг хадгална хамгаална гэж тусгасан учраас энэ асуудлыг цаашдаа бүрэн зогсоогоод яг эрх зүйн үр дагавар үүсгэх гэрээ хэлцэлээр баталгаажуулах төслийг нь бэлдэх асуудалыг тусгаж байгаа юу?
Хуульчид эрх зүйн үр дагаварт хүргэж байгаа гэрээ хэлцэл дээр нэгэнт ажиллаж байгаа бол заавал нас заах нь буруу гэж би анх саналаа хэлж байсан. Насыг тогтоогоод байгаа нь ямар үндэслэлтэй вэ? гэдэг асуултын хариултыг ХЗБХ-ны гишүүдэд сайн тайлбарлаж өгөөч ээ гэж хүсэж байна.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан